Home / Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл

Эргэлтээр ирж уулзахад шаардлагатай мэдээлэл

Зөвшөөрөл :

Түр болон удаан хугацааны уулзадтыг хорих ангийн дарга, төлөөлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрлөөр ээлжийн дарга зохион байгуулна.

Ялтан харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр томилогдсон бүрэлдэхүүний хяналтад түр болон удаан хугацааны уулзалт хийнэ.

Хоол хүнс :

Удаан хугацааны уулзалтаар доор дурьдсан нэг удаагийн хэрэгцээнээс илүү ирсэн болон хэрэглээгүй үлдсэн зүйлсийг уулзалтаар ирсэн хүнд буцаан олгоно.

  • Гурилан бүтээгдэхүүн 5 кг
  • Гурил 10 кг
  • Будаа 5 кг
  • Сахар 2 кг
  • Мах 4 кг
  • Хүнсний ногоо 4 кг / бүх төрөл нийлээд /
  • Жимс 2 кг
  • Сүү 2 л
  • Хагас боловсруулсан бүтээгдэхүүн 2 кг хүртэл байх ба бусад ахуйн хэрэгцээний зйүлс 5 ширхэгээс илүүгүй байна.

Уулзалтын зардал

Удаан хугацааны уулзалтын өрөө нь хоногт 4500 төгрөг байх ба уг зардлыг ялтан, уулзалтаар ирсэн хүн хариуцаж хорих ангитай тооцоо хийнэ.

Ялтны хувийн хэрэгт албан ёсоор бүртгэгдээгүй иргэнтэй удаан хугацааны уулзалт хийлгэхийг хориглоно.

Ялтанд зөвшөөрөх эд зүйлс :

  • Гурилан бүтээгдэхүүн
  • Гүүр, гар, хамар, хөлсний алчуур, сам, нүүр, гарын тос, зайгаар ажилладаг сахлын машин, шүдний оо, сойз, гарын, эдийн болон шингэн саван, ариун цэврийн хэрэглэл, цаас
  • Бугуйн цаг
  • Аллага, хүчирхийлэл, садар самууныг сурталчилснаас бусад сонин, ном, сэтгүүл
  • Норсын болон ээлжийн дотуур хувцас
  • Спортын хувцас
  • Ардын уламжлалт тоглоом
  • Гэр бүлийн гишүүдийн фото зураг
  • Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө

Дээрх зааснаас бусад эд зүйлмйг ялтанд болон хорих өрөөнд байлгахыг хориглоно.