Home / Байгууллагын түүхэн замнал

Байгууллагын түүхэн замнал

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 153 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Ардын депудатын хурлын гүйцэтгэх захиргааны мөн оны 119 дүгээр тогтоолоор жирийн дэглэмт хорих анги статустай Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт орших “Зараа” хэмээх газар байрлаж байсан Орос цэргийн ангийн суурин дээр “Засан хүмүүжүүлэх анги” нэртэй байгуулагдаж, 80-90 ялтанд харуул хамгаалалт, хүмүүжлийн ажлыг явуулахын зэрэгцээгээр орон нутгийн чанартай үйлдвэрлэл эрхэлдэг байжээ.

1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар Сүхбаатар аймгийн Шүүхийн харъяанд байсан “Шүүхийн шийдвэр биелүүлэх тасаг”-ийг тус ангид нэгтгэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба” болгосон ба 2002 оны 11 дүгээр сарын 10-нд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийг баталснаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн харъяанд байсан “Цандан хорих байр”-ыг дээрх албанд харъяалуулж, мөн ондоо Шүүхийни шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба” болгон өргөтгөн зохион байгуулсан.

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс даган мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийн дагуу тус албыг 2017 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн.

Тус хэлтсийг:

1990-1994 онд хошууч Ш.Бухаа

1994-1997 онд дэд хурандаа З.Жамъяанжамц

1997-2003 онд хурандаа Ш.Дашням

2003-2008 онд хурандаа Д.Хосбаяр

2008-2018 онд хурандаа С.Соёлбаатар

2018 оны 08-р сарын 14-өөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хурандаа Д.Тулга

2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс дэд хурандаа П.Наранбаатар нар удирдаж байна.