Үе, үеийн удирдлагууд

 

Хошууч Шадавын Бухаа. 1952 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Тэрээр1970-1977 онд Батлан хамгаалах яамны Барилгын цэргийн удирдах газрын 164 дүгээр нэгтгэл, 073 дугаар ангиудад салаа, ротын захирагч, 1977 онд Төв аймгийн Мөнгөнморьт дахь Хорих ангид харуул хамгаалалтын дэглэмийн байцаагч, Хууль зүйн сайдын 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар Сүхбаатар аймаг дахь 459 дүгээр хорих ангийн даргаар томилогдсон тус байгууллагын анхны шавыг тавьж байсан. Хошууч Ш.Бухаа нь Цэргийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Ардын айрмын 50 жилийн медаль, Хорих байгууллагын тэргүүний ажилтан тэмдгээр тус тус шагнагдаж байсан байна.
Дэд хурандаа Зундуйн Жамъяанжамц. 1947 Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. Тэрээр 1970-1972 онд Байрилгын цэргийн 0111 дүгээр ангид ахлагч, 1972-1992 онп Сүхбаатар аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах тэлтэс, Цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасагт цагдаа, Эрэлч нохойн албанд нохойн төлөөлөгч, Эрүүгийн тасагт тоо бүртгэгч, Тусгай комендатурт харуул, дэглэмжийн байцаагч, жижүүрийн офицер, хэсгийн байцаагч, 1992-1997 онд Сүхбатаар аймаг дахь 459 дүгээр ангийн даргаар тус тус ажилласан байна. Дэд хурандаа З.Жамъяанжамц нь Цэргийн гавьяаны одон, Байлдааны хүндэт медаль, Ардбн хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Цагдаагийн ерөнхий газрын “Онц сэргийлэгч”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хүндэт ажилтан”, Чингис хааны 800 жилийн ойн медаль, Сүхбаатар аймгийн 70 жилийн Хүндэт тэмдэг, Дорнод аймгийн Хүндэт тэмдэг, Чойбалсан “Хотын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагдаж байсан.
Хурандаа Шагдарын Дашням. 1957 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Тэрээр 1977-1978 онд Сүхбаатар аймгийн Наран суманд хэсгийн төлөөлөгч, 1978-1988 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хэсгийн төлөөлөгч, 1988-1993 Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн орлогч дарга, 1993-1997 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагдаагийн тасгийн дарга, 1997-2010 онд Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, аж ахуйн даргаар тус тус ажиллаж байсан.
Хурандаа Ш.Дашням нь Цэргийн гавъяаны одон, Цэргийн хүндэт медаль, Алтан гадас одон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Тэргүүний ажилтан, Цагдаагийн байгууллагын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан.
Хурандаа Тэгшбаярын Батбаатар. 1959 Онд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Тэрээр 1980-1983 онд Хархорин дахь хорих ангид хөдөлмөрийн даамал, хүмүүжүүлэгч, 1988-1990 онд Дарьт дахь ЗХХК-д намын үүрийн нарийн бичгийн дарга, 1990-1995 онд ЗХХК-ын 0423 дугаар ангид жижүүрийн офицер, хэсгийн дарга, дэд дарга, боловсон хүчин, сургалт, хүмүүжил хариуцсан ахлах ажилтан, 1995-1999 онд Дорнод аймаг дахь 445 дугаар ангийн дарга, 1999-2003 онд Хэтний аймаг дахь ШШГА-ны ахуй дэглэмжийн байцаагч, боловсон хүчин, сургалт, хүмүүжил хариуцсан ажилтан, 2003-2007 онд Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар тус тус ажиллаж байсан. Хурандаа Т.Батбаатар нь Цэргийн алдар Алтан медаль, Зэвсэгт хүчний 60 жилийн ойн Хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль, Хорих байгууллагын Тэргүүний ажилтан, Албаны төлөө-I, II, III зэргийн тэмдгээр тус тус шагнагдаж байсан.

Хурандаа Дамирангийн Хосбаяр. 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр Нийгмийн аюулааса хамгаалах яамны Засан хүмүүжүүлэх хорих байгууллагын удирдах газарт боловсон хүчин, Мөнгөнморьтын хорих ангид төлөөлөгч, Ниймгийн аюулаас хамгаалах яманы 4 дүгээр газарт төлөөлөгч, Хорих 433, 415, 421 дүгээр ангийн дарга, Мааньтын ШТН-ий нэгдлийн захирал, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар тус тус ажиллаж байсан. Хурандаа Д.Хосбаяр нь Цэргийн гавъяаны одон, Байлдааны медаль, Зэюсэгт хүчний 60 жилийн ойн Хүндэт тэмдэг, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, НАХЯ, БХЯ-ны Жуух бичиг, Хорих байгууллагын Тэргүүний ажилтан тэмдгээр тус тус шагнагдаж байсан.
Хурандаа Сандагдоржийн Соёлбаатар. 1977 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. 1999-2003 онд Хорих 413 дугаар ангид ахуй дэглэмийн байцаагч, 2003-2008 онд Хорих 439 дүгээр ангид гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, 2008-2018 онд Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан. Хурандаа С.Соёлбаатар нь Цэргийн хүндэт медаль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Тэргүүний ажилтан, Хүндэт тэмдэг, Тэргүүний шийдвэр гүйцэтгэгч, Албаны төлөө II зэргийн дэмдэг, Цагдаагийн байгууллагын Хүндэт тэмдгээр тус тус шагнагдаж байсан.
Хурандаа Даваадоржийн Тулга. 1974 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. 1998-1999 онд Хорих 405 дугаар ангид ээлжийн дарга, 1999-2000 онд Хорих 405 дугаар ангид ээлжийн дарга, 1999-2000 онд Хорих 405 дугаар ангид ахуй дэглэмийн байцаагч, 2000-2001 онд Хорих 421 дүгээр ангид ахуй дэглэмийн байцаагч, 2001-2002 онд Хорих 421 дүгээр ангид төлөөлөгч, 2002 онд Хорих 413 дугаар ангид харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, 2002-2004 онд Хорих 419 дүгээр ангид ахуй дэглэмийн байцаагч, ээлжийн дарга, 2007-2012 онд Хорих 423 дугаар ангийн дарга, 2017-2018 онд Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, 2018-2019 онд Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, 2019 оны 04 дүгээр сараас 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн ангийн даргаар ажиллаж байна.
Хурандаа Д.Тулга нь Цэргийн гавъяаны одон, Арлын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Салбарын тэргүүний ажилтан, Тэргүүний ажилтан, Хүндэт тэмдэг, Зэвсэгт хүчний жанжин штабын “Эх орны төлөө” 1, 2 дугаар тэмдгээр тус тус шагнагдсан.
Хурандаа Паавагийн Наранбаатар. 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр 2002-2005 онд Хорих 413 дугаар ангид нийгмийн ажилтан, 2005-2009 онд тус ангид төлөөлөгч, 2009-2010 Тогтоол гүйцэтгэх газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 2014-2019 онд Хорих 421 дүгээр ангид дотоод ажлын хэлтсийн дарга, гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, 2019 оны 04 дүгээр сараас Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байна.
Хурандаа П.Наранбаатар нь Цэргийн хүндэт медаль, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хүндэт жуух бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын Тэргүүний алба хаагч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 95 жилийн ойн Хүндэт тэмдэг, Сагсан бөмбөгийн Спортын мастер, Ардын хувьсгалын 90 жилийн ойн тэмдгээр тус тус шагнагдсан.

Back to top button