Байгууллагын товч түүх

         ШШГЕГ-ын харьяа Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 153 дугаар тогтоолыг үндэслэн Сүхбаатар аймгийн Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор жирийн дэглэмд Хорих ангийн статустайгаар байгуулагдаж байсан.

         Тус Хорих ангийн анхны даргаар хошууч Ш.Бухаа ажиллаж байсан тэрээр 1991 оны 04 дүгээр сарын 01-нд Засан хүмүүжүүлэх хорих байгууллагын удирдах газрын авто баазаас 38-52 УБЯ улсын дугаар бүхий ЗИЛ-130 маркийн авто машинаар ялтны 50 ширхэг алаг хувцас, гутал, цагаан хэрэглэл, хөнжил, гудас, анкара маркийн холбооны хэрэгсэл, халуун, хүйтэн зэвсэг ачаал тус аймагт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт орших “Зараа” хэмээх Орос цэргийн ангийн суурин дээр “Засан хүмүүжүүлэх анги” нэртэй хорих  анги байгуулагдсан түүхтэй.

     Тухайн үеийн ангийн бүрэлдэхүүнд ангийн дарга, харуул дэглэмийн байцаагч, төлөөлөгч, нийгмийн ажилтан, эмч, нябо, хянагч, харуулын бага дарга, жолооч, малчин гэсэн 30 алба хаагчтай, 80-90 ялтанд харуул хамгаалалт, хүмүүжлийн ажлыг явуулж байсан.

        Тус хорих анги нь Сүхбаатар аймгийн төвөөс 5 км-т байрлах Цагаан чулуутын шохойн орд газрыг эзэмшиж шохойн чулуу олборлох, шатаан боловсруулах хийж байсан түүхэн баримт олон байдаг.

             Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэршлийн хувьд:

  1. Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/169 дүгээр тушаалаар Сүхбаатар аймгийн Шүүхийн харьяанд байсан “Шүүхийн шийдвэр биелүүлэх тасаг”-ийг тус хорих ангид нэтгэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба”
  2. 2002 онд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийг баталсантай холбогдуулан Шүүхийн шийдвэр биеүүлэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/103 дугаар тушаалаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн харьяанд байсан “Цагдан хорих байрыг” тус албанд харьяалуулж, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба”
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/1100 дугаар тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс”
  4. 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/210 дугаар тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар” бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг хийсэн байна.

Back to top button