Удирдлага

Намсрай тайж овогт Паавагийн Наранбаатар нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй.

1998 онд Улаанбаатар хотын 10 жилийн 3 дугаар сургууль, 1998-2002 онд Цагдаагийн Академийг “Эрх зүйч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан” мэргэжлээр бакалаврын зэрэгтэйгээр төгссөн.

2006 онд Цагдаагийн академид /тухайн үеийн нэрээр/ одоогийн нэрээр Хууль сахиулахын Их сургуульд “Хорих ял эдлүүлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын уламжлал, шинэчлэл” сэдвээр хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

2013 онд Тагнуулын ерөнхий газрын Дүн шинжилгээний газарт “Дүн шинжилгээний аргачлал, шинжээч”-ийн чиглэлээрх сургалтыг дүүргэсэн.  

            Тэрээр П.Наранбаатар нь 2002-2005 онд Хорих 413 дугаар ангид нийгмийн ажилтан, 2005-2009 он хүртэл тус ангид төлөөлөгч, 2009-2010 онд Хорих 421 дүгээр ангид төлөөлөгчөөр шилжин, 2010 оны 8 дугаар сараас Тогтоол гүйцэтгэх газарт төлөөлөгч, 2013 онд уг газарт ахлах төлөөлөгчөөр, 2014 оны 06 дугаар сард Хорих 421 дүгээр ангид дотоод ажлын хэлтсийн дарга, гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар дэвшин томилогдсон.

Шагнал: -2004 оны УИХ-ын сонгуулийн 33 дугаар тойргийн хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж Монгол улсын “Сонгуулийн хорооны өргөмжлөл”-өөр,

-2011 онд “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 90 жилийн ойн медалиар,

-2012 онд Тагнуулын ерөнхий газрын даргын б/509 дүгээр тушаалаар “Аюулгүй байдлын төлөө” 3 дугаар зэргийн тэмдгээр,

-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шилдэг гүйцэтгэх ажилтанд олгодог Хурандаа Г.Чимэддоржийн нэрэмжит өргөмжлөл мөнгөн шагналаар,

-2013 оны 07 дугаар сарын 9-нд Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн байгууллагын “Цагдаагийн гавьяа” тэмдгээр,

-2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 56 дугаар тушаалаар “Дайчин алдар-I” дүгээр зэргийн тэмдгээр,

-Батлан хамгаалахын сайдын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн б/67 дугаар тушаалаар “Дайчин алдар-II” дугаар зэргийн тэмдгээр,

-Эрүүл мэнд спортын сайдын 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн А/92 дугаар тушаалаар сагсан бөмбөгийн төрөлд “Спортын мастер” цолоор,

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 95 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр,

-Хууль зүйн сайдын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тушаалаар Хууль зүйн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр,

-Монгол улсын ерөнхийлөгчийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр зарлигаар “Цэргийн хүндэт медаль”-иар

-2016 онд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Тэргүүний албан хаагч”-аар шалгарч, өргөмжлөл нэг сарын үндсэн цалингаар 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Монгол улсын ерөнхий прокурорын газрын дарга, Монгол Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн б/314 дүгээр тушаалаар “Монгол улсын ерөнхий прокурорын газрын “Өргөмжлөл”-өөр  тус тус шагнагдсан байна.

Back to top button