Зорилго, зорилт

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас системийн хэмжээнд 2021 оныг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлж, албаны бэлэн байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон дэвшүүлсэн зорилттой уялдуулан газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/02 дугаар тушаалаар тус газрын хэмжээнд 2021 оныг “Үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлж, сахилга хариуцлага, бүтээлч, хамтач ажиллагааг сайжруулах жил” болгон зарлаж, дэвшүүлсэн зорилтын хүрээнд:

-Алба хаагчдын технологийн мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх.

-Алба хаагчдын харилцаа, хандлага, ёс зүй, ажлын бүтээмжийг дээшлүүлж, цэрэгжилт, албаны бэлэн байдал, сахилга, хариуцлагыг сайжруулах.

-Алба хаагчдын бүтээлч санал, санаачилгыг дэмжих, үйл ажиллагаанд хэрэгжүүлэх.

Back to top button