Хоригдогчтой уулзах

ХОРИХ БАЙРНЫ ДОТООД ЖУРАМ

Хоригдсон этгээдийн уулзалтыг Сэжигтэн, яллагдагчийг баривчлах цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтын дагуу эрх бүхий албан тушаалтны албан ёсны зөвшөөрлийг үндэслэн 7 хоногт 2 удаа 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулна.

Шүүхийн шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон этгээдийн уулзалтыг орон нутагт шийдвэр гүйцэтгэх газрын дарга шийдвэрлэнэ.

Хоригдсон этгээдийг нэг удаагийн уулзалтаар гурваас илүүгүй хүнтэй уулзуулах бөгөөд уулзалтыг 20 минутаас дээшгүй хугацаагаар харуул хамгаалалтын ажилтын байнгын хяналт тавих ба хорих байранд хориглосон зүйл дамжуулахыг хориглоно.

Харуул хамгаалалтын ажилтан нь уулзалтаар хүлээн авсан эд зүйлд үзлэг, нэгжлэг хийж, энэ журмаар зөвшөөрсөн эд зүйлийг хоригдсон этгээдэд хүлээлгэн өгөх ба зөвшөөрснөөс бусад эд зүйлсийг уулзалтаар ирсэн хүнд эгүүлэн өгч, тэмдэглэл үйлдэн энэ тухай уулзалтаар ирсэн хүмүүст танилцуулсны дараа уулзалтын зөвшөөрлийн бичгийн хамт тоо бүртгэлийн ажилтанд өгч, хувийн хэрэгт хавсаргана.

Уулзалтын явцад зөрчил илэрвэл хоригдсон этгээдийн бие болон эд зүйлд хамгаалалтын ажилтан үзлэг, нэгжлэг хийж болно.

Сахилгын хорих байранд хоригдсон этгээдийн эргэлт, уулзалтыг Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.9-д заасны дагуу зохион байгуулна.

Хоригдсон этгээдийн төрөл садан энэ журмаар зөвшөөрсөн эд зүйлсийг хорих байрны захиргаанд ажлын өдрүүдэд бичгээр хүсэлт гаргаж, илгээмж хэлбэрээр хүргүүлж болно. Илгээмжид харуул хамгаалалтын ажилтан үзлэг, нэгжлэг хийж тэмдэглэл үйлдэн илгээмж өгсөн иргэн болон хүлээн авсан хоригдсон этгээдээр гарын үсэг зуруулж баталгаажуулна.

Back to top button