Home / Мэдээ, мэдээлэл / ШШГБ-ын ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв.

ШШГБ-ын ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр “Журам батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан “Түүхэн үйл явдал, тэмдэглэлт өдөр”-ийн жагсаалтын 2.29, “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам”-ын 2.2, 2.3-т  зааснаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан тус газраас 2019 оны 08 дугаар сарын 23-аас 08 дугаар сарын 24-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан гаргалаа.

Уг арга хэмжээний хүрээнд алба хаагчдыг урамшуулах, тэдний идэвх санаачлагыг өрнүүлэх, гэр бүлд нь бодитой дэмжлэг үзүүлэх, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилах зорилгоор орон нутгийн “BBS” телевизтэй хамтран олон талт ажлыг зохион байгууллаа. Үүнд:

1.2019-2020 онд хичээлийн шинэ жилд 1 дүгээр ангид элсэн орж буй алба хаагчдын хүүхдүүд болох ахмад Түвшинжаргалын Идэржавхлан, ахлах дэслэгч Хонгорын Тод-Од, ахлах дэслэгч Гансүхийн Эрхэмбилэг, ахлах ахлагч Төрболдын Тодхүү, дэд ахлагч Анхбаярын Ирмүүн нарт 250000 төгрөгийн үнэ бүхий хичээлийн иж бүрэн хэрэглэл гардуулав.

2.Жудо бөхийн хасах 34 кг-ийн жинд барилдан 2018 онд Говь-Сүмбэр аймгийн Шивээ овоо ХХК-ийн нэрэмжит “Хаялга-2018” өсвөрийн жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Хүрэл” медаль, 2019 оны 03-р сард Зүүн бүсийн аварга шалгаруулах Жудо бөхийн тэмцээнээс “Мөнгөн” медаль, 2019 оны 05-р сард Ховд аймагт болсон Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс “Хүрэл” медаль, 2019 оны 08-р сард ӨМӨЗО-ны Манжуур хотод зохион байгуулагдсан “Алтан Эмээл каф-2019” Олон улсын жудо бөхийн тэмцээнээс “Алтан” медаль, 2019 оны 08-р сарын 15-нд ӨМӨЗО-ны Улиастай хотод зохион байгуулагдсан “Улиастай каф-2019” Олон улсын жудо бөхийн тэмцээнээс “Алтан” медаль тус тус хүртэж спортын өндөр амжилт үзүүлсэн ахлах ахлагч Төрболдын Төгсбаярыг Монголын Залуучуудын холбооны “Шилдэг сурагч” тэмдэг, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа.

3.Алба хаагчдын шинэ мэндэлсэн хүүхдүүд болох дэд ахлагч Анхбаярын Цэнгүүн, дэд ахлагч Ууганболдын Төгсбаяр нарт тус бүр 150000 төгрөгийн “ХАС” банкны “Ирээдүй саятан” хадгаламжийн дэвтэр нээлгэн өгч, гарын бэлэг гардууллаа.

4.Ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажиллаж буй хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Т.Анхбаярыг МЗХ-ны “Алтан од” тэмдгээр шагнаж, ерөнхий жижүүр, хошууч Г.Сүхбаатарт 200000 төгрөгийн буцалтгүй тусламж үзүүллээ.

5.2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Хүүхэд бидний ирээдүй” сайн үйлсийн аяны хүрээнд  хүн хүнээ дэмжих, туслах, хамтран ажиллах сэтгэлгээг төлөвшүүлэх, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, айл буюу хүүхдийн тэтгэлэг авагч өрх толгойлсон аав, ээжүүдэд бодитой дэмжлэг үзүүлсэн.

Тухайлбал: 81-р тойргийн Асгат сумын харьяат Түмэндэлгэрийн Хандмаа ам бүл 4, 1-6 насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон ээж, 82-р тойргийн Баруун-Урт сумын харьяат Ганбатын Анхбаяр ам бүл 3, 5-6 насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон ээж, 83-р тойргийн Баруун-Урт сумын харьяат Энхтайваны Энхбаяр ам бүл 4, 9-11 насны хоёр хүүхэд, өндөр настай ээжийн хамт амьдардаг өрх толгойлсон аав нарт нийт 230000 төгрөгийн хичээлийн хэрэглэл болон ахуйн хэрэглээний зүйлс гардууллаа.

Мөн хүүхдийн тэтгэлэг авагч, өрх толгойлсон ээж болох Ганбатын Анхбаярыг “Гео Канон төв” ХХК-тай холбон зуучилж байнгын ажлын байртай болгосон.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан  алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,  бие бялдрыг чийрэгжүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, нөхөдтэйгөө танилцах, хамтран ажиллах, тэдний идэвх санаачилгыг нэмэгдүүлэхэд зорилгоор спорт амралтын өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.