Home / Uncategorized / Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулана.

Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулана.

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагт Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газрын хурлын зааланд “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг зохион байгуулана.

Өдөрлөгийн үеэр иргэдийн шидвэр гүйцэтгэх ажиллагаа, албаны үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, хүсэлт, саналыг хүлээн авах, иргэн, аж ахуй нэгж байгууллагын өр төлбөргүйн лавлагааг гарган өгөх, хоригдол, хоригдогчдын эргэлтийн уулзалтын арга хэмжээг зохион байгуулах болно.

Иргэд, хөдөлмөрчдийг өргөн оролцохыг урьж байна.

Утас: 99058842, 89338011