Home / Uncategorized / Сүхбаатар аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөн боллоо. 

Сүхбаатар аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөн боллоо. 

Энэхүү зөвлөгөөнд Аймгийн удирдлагууд болон Аймгийн цэргийн хүрээ, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй байгууллагууд оролцсон юм. Хилийн цэргийн 0146 дугаар ангийн захирагч П.Мөнхбаатар, Хилийн 0184 дүгээр ангийн захирагч, хурандаа Түвшинжаргал нар 2018 онд хийсэн ажил болон энэ онд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан бөгөөд харилцан ажиллагаатай байгууллагуудын дарга нар мөн мэдээлэл хийлээ. Тус зөвлөгөөний зорилго Улсын хил хамгаалалтад сайн дурын үндсэн дээр оролцох иргэдийг ажил үйлдвэрлэл явуулж буй байрлалаар нь байнгын болон түр хугацаагаар хил хамгаалалтад туслах хүч болгон зохион байгуулах Монгол улсын иргэн хилийн тухай хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах юм. Зөвлөгөөний үеэр Удирдлагууд болон зөвлөлийн гишүүд цаашид тулгамдаж буй асуудал болон хийж хэрэгжүүлэх ажлаа нээлттэй ярилцлаа. Мөн Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэлүүдийг өглөө. Цаашид хил хамгаалах байгууллага болон хил дээр ажиллаж буй мэргэжлийн байгууллагууд улсын хилээр хууль бусаар гарч буй хүнсний бүтээгдэхүүн, мансууруулах бодис,мах махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг хийлээр гаргахыг хориглосон эд зүйлсийг хууль бусаар гаргах явдал байсаар байгаад дүгнэлт хийж, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох тал дээр онцгой анхаарч иргэдийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллахыг анхааруулсан юм .