“ХИЛ ХАМГААЛАХ ТУСЛАХ ХҮЧНИЙ ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Сүхбаатар аймгийн “Хил хамгаалах туслах хүчний зөвлөгөөн” зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнд аймгийн удирдлагууд болон тусгайлсан чиг үүрэг бүхий хууль, хяналтын байгууллагын дарга нар, хил бүхий сумдын засаг дарга, хилийн цэргийн захирагч нар оролцлоо. Зөвлөгөөнд оролцогчид өөр өөрсдийн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын танилцуулга болон цаашид хамтран ажиллах чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Back to top button