“НАЙРСАГ ХАРИЛЦАА-БИДНИЙ АЖИЛ”ГЭР БҮЛИЙН ЦАХИМ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

XVII жарны “ЦӨӨВӨР” хэмээх цагаагчин /төмөр/ үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн баярыг тохиолдуулан  тус газрын Хүүхэд, гэр бүлийн зөвлөлөөс санаачлан нийт алба хаагч, тэдний гэр бүлийн санал сэтгэгдлийг сонсох зорилгоор 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Найрсаг харилцаа, бидний ажил” цахим уулзалтыг зохион байгууллаа.

Цахим уулзалтаар тус газрын 2019, 2020 онд хийгдсэн онцлог ажил, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жил, тус газрын үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтан зохион байгуулах онцлог арга хэмжээний талаарх танилцуулгыг хийж, алба хаагчдын гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудал, цаашдын хамтран хэрэгжүүлэх ажлын талаар ярилцсан үр дүнтэй арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээг улиралд 1 удаа зохион байгуулахаар шийдвэрлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button