ОРОН НУТГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦЛОО.

Сүхбаатар аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдааныг 2022 оны 1-р сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Уг хуралдаанаар цаг үеийн шинж чанартай мэдээ мэдээллийг солилцсон ба Оцнгой байдлын газар, Шуурхай штаб, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, УЦУОШТ, Статистикийн хэлтэс , Дөрвөлж ОНӨҮГ зэрэг байгууллагууд мэдээлэл хийлээ. Тухайлбал: Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газар албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Болормаа ковидын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хийлээ. Үүнд:
Сүүлийн 24 цагийн байдлаар коронавируси халдвар ковид-19-ийн тохиолдол 47 бүртгэгдэж нийт тохиолдлын тоо 14014 байна. Нийт хүн амын 56,6 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна. Нэмэлт тунгийн дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж, өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөлийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг онцлон тэмдэглэв.
Хуралдааны төгсгөлд Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат 2022 оныг хариуцлагатай олон ажил төлөвлөсөн бүтээлч жил болгож, агентлаг, байгууллагууд гадна талын гэрэлтүүлэгийг засаж сайжруулах, орон нутгийн өнгө, үзэмжийн асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button