ЗАРИМ АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА.

2020 оны 03 дугаар улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээр бүрэн хангалттай үнэлэгдсэн, ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажиллаж буй 81 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Батцэцэгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хүндэт тэмдэг”, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.Намжвандан, нярав, ахлагч Э.Мөнхтулга нарыг Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”, 82 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.Хуланг Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Баярын бичиг”, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ч.Нансалмааг Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнаж урамшууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button