Home / Мэдээ, мэдээлэл / Зарим алба хаагчдыг шагнаж урамшуулав.

Зарим алба хаагчдыг шагнаж урамшуулав.

Бүгд найрамдах улс тунхагласны өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа зарим алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яамны болон Цэргийн цол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагналаар шагнаж уршууллаа. Үүнд:

Цэргийн цолоор:

Хурандаа цолоор тус газрын дарга, дэд хурандаа П.Наранбаатар, ахлах ахлагч цолоор хамгаалалтын ажилтан, ахлагч Г.Хүрэлбаатар, ахлагч цолоор жолооч, дэд ахлагч Г.Эрдэнэбаатар нарыг

1.Хууль зүйн албаны тэргүүний ажилтан хүндэт тэмдэгээр хурандаа Д.Наранбаатар, ШШГБ-ын салбарын тэргүүний ажилтан тэмдэгээр ээлжийн дарга, хошууч Г.Сүхбаатар, ШШГБ-ын Албаны төлөө-III зэргийн тэмдэгээр нярав, ахлагч Э.Мөнхтулга, ШШГЕГ-ын даргын Баярын бичигээр ахлах нягтлан бодогч, ахмад С.Түвшинжаргал, ээлжийн дарга, ахлах дэслэгч О.Хонгор нар шагнагдсан байна.