Home / Мэдээ, мэдээлэл / Алдрын танхим байгууллав.

Алдрын танхим байгууллав.

Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллагуудад музей /алдрын булан/ байгуулах тухай” 04 дүгээр албан даалгаврын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Нэг. Сүхбаатар аймаг дахь газрын даргын зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар байгууллагын “Алдрын танхим байгуулах” ажлын хэсгийг 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталсан.

Хоёр. Тус газрын албан конторын 2 давхрын коридорын баруун жигүүрт шилэн тасалгаа хийн 3,5 м өргөн, 5 метрийн урттай өрөө гарган тохижуулах ажлыг хийлээ.

Гурав. Байгууллагын үүсгэн байгуулагдсан буюу Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 153 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 10 дугаар 119 дүгээр тогтоолоор жирийн дэглэмд хорих анги статустай Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт орших “Зараа” хэмээх газар байрлаж байсан Орос цэргийн ангийн суурин дээр “Засан хүмүүжүүлэх анги”,

1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар Сүхбаатар аймгийн Шүүхийн харьяанд байсан “Шүүхийн шийдвэр биелүүлэх тасаг”-ийг тус ангид нэгтгэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба”,

2002 оны 11 дүгээр сарын 10-нд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийг баталснаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтсийн харьяанд байсан “Цагдан хорих байр”-ыг дээрх албанд харьяалуулж, мөн ондоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба” болгон өргөтгөн зохион байгуулсан байна.

2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс даган мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийн дагуу тус албыг 2017 оны 09 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн “Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар” болгон бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн зэрэг тушаал шийдвэрийг хуулбарлан сэргээж тавьсан.

Дөрөв. Анх 459 дүгээр хорих ангиас эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болох хүртэл буюу байгууллагын түүхэн хөгжилд голлох үүрэг гүйцэтгэсэн удирдлага, алба хаагчдын түүхэн намтар, ололт амжилт, фото зургийн буланг байгуулсан.

 

Тав.Алба хаагчдын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, өнгөрсөн болон одоог харуул хувцасны загвар, хоригдол хоригдогсдын өвөл, хаврын нормын хувцас зэрэг эд зүйлсийг тавьсан.

Зургаа. Тус газар нь 2019 онд засвар тохижилтын томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд үүнийг харуулсан байгууллагын багасгасан загвар /макет/-ыг хийж байрлуулсан.

Долоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор хийгдсэн алдрын танхим байгуулах ажилд өөрийн дотоод нөөц бололцоондоо тулгуурлан 2851000 төгрөгийн өртгөөр хийж дуусгалаа.