Home / Мэдээ, мэдээлэл / Бүтээн байгуулалтын ажил үргэлжилсээр

Бүтээн байгуулалтын ажил үргэлжилсээр

2019 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 50 метрийн урттай 3.5 метрийн өндөртэй блокон хашааг 12 сая төгрөгийн төсөвтэйгөөр барихаар төлөвлөгдсөн боловч удирдлагаас өгсөн зөвлөмжийн дагуу хашааны уртыг 90 метр болгон зай талбайг томсгож, хашааны өрлөгийн блокыг өөрсдийн хүч, нөөц бололцоогоор үйлдвэрлэн 10 хоригдлын хүчээр 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс барьж эхлэн, хашааны дээд хэсгээр хамгаалалтын өргөлт тор татах, бусад засварын ажил хийгдэж дууслаа. Мөн дотоодын хориотой бүс, байгуулах, теле камер нэмж суурилуулах зэргээр стандартын дагуу тоноглохоор төлөвлөөд байна.

                      

Хүнс, бараа материалын агуулах хуучирч муудан, шаардлага хангахгүй болсон тул тооцоо судалгааг гарган шинээр барьж эхэлсэн.

Архивын улсын үзлэгт бэлтгэх ажлын хүрээнд хуучин архивын өрөөг стандартын дагуу шинэчлэн засаж тохижуулан, архивын бичиг баримтуудыг цэгцэлсэн.

Албан хаагчдын амрах өрөө, халуун ус, сауныг засварлах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ ажил 40 хувьтай явагдаж байна.